Хөрөнгийн зах зээлийн хөгжилд хувь нэмэр оруулж, гишүүн компаниудын ашиг сонирхлыг хамгаалж, мэргэжлийн дэмжлэг үзүүлдэг байгууллага.
МХКХолбоо нь Голомт банкны Голомт кастодиан-тай “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллаа.
Дэлгэрэнгүй уншихБид гишүүдийнхээ засаглалыг сайжруулж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход идэвхтэй оролцож, хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчдын хоорондын ойлголцлыг нэмэгдүүлэх, бизнесийн хөгжилд дэмжлэг үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Хөрөнгийн зах зээлийн шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авах
Санхүүгийн зөвлөгөө болон хөрөнгө оруулалтын чиглэл
Хууль эрх зүйн дэмжлэг болон зөвлөгөө үйлчилгээ
Гишүүнээр элссэнээр хөрөнгийн зах зээлийн шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авах, салбарын арга хэмжээнд тэргүүн ээлжинд оролцох, бизнесийн нэр хүндээ өсгөх зэрэг олон давуу талтай.
Эрхэм хүндэт гишүүд, үнэт цаас гаргагч компаниуд болон хөрөнгийн зах зээлийн оролцогч та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Хөрөнгийн зах зээлийн хөгжил нь зөвхөн санхүүгийн салбарын өсөлтөөр хэмжигдэхгүй, харин үндэсний компаниудын засаглал, ил тод байдал, хариуцлагын түвшинийг тодорхойлдог стратегийн ач холбогдолтой хүчин зүйл билээ. Хувьцаат компаниуд нь олон нийтийн хөрөнгийг үр ашигтай удирдан, ажлын байр бий болгож, татварын орлого нэмэгдүүлэх замаар улс орны эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч болсоор байна. Иймд компанийн сайн засаглал, мэдээллийн нээлттэй байдал, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зарчим нь хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлэх хамгийн чухал үнэт зүйл юм. Өнөөдрийн өрсөлдөөнт орчинд зөвхөн ашигт ажиллагаа бус, харин ил тод, хариуцлагатай, урт хугацааны тогтвортой бодлого хэрэгжүүлдэг компаниуд зах зээлд үнэлэгдэж байна. Бид бүхэн хамтдаа Монголын хөрөнгийн зах зээлийг олон улсын жишигт хүргэж, дотоодын төдийгүй гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэхийн төлөө нэгдмэл байр суурьтай ажиллах учиртай. Хөрөнгийн биржид бүртгэлтэй компани бүрийн хөгжил нь улс орны эдийн засгийн чадавх, хувийн хэвшлийн өрсөлдөх чадварын илэрхийлэл байдаг гэдгийг онцлон тэмдэглэе. Та бүхэндээ тогтвортой өсөлт, хариуцлагатай засаглал, хөрөнгө оруулагчдын өндөр итгэлээр дүүрэн амжилтыг хүсэн ерөөе.